Улс төрийн нам, сонгуулийн тогтолцооны талаар

Улс төрийн нам, сонгуулийн тогтолцооны талаар ярьсныг үзнэ үү. Шүүмжлэлийг дуртайяа хүлээн авна.

Хөгжлийн тухай онолууд: Монголын хөрсөнд

Миний анхны ном хэвлэлтээс гарлаа. Уг номыг танилцуулах үүднээс номын өмнөх үгийг та бүхэнд сонирхуулж байна. 

ОРШИЛ БУЮУ НОМ БИЧИХ БОЛСОН ШАЛТГААН 

Үнэндээ энэ ном миний олон жилийн бодол, мөрөөдлийн биелэл. Мөн багагүй хугацааг уншиж, бичиж, бодож өнгөрөөсний үр дүн билээ. Ном унших дадал маань намайг үргэлж бодоход, бас бичихэд хөтөлдөг. Өнгөрснөө эргээд бодоход ном хэмээх ертөнцөд дурлахад нөлөөлсөн гурван үйл явдал болжээ. 

Одоогоос 27, 28 жилийн өмнөх явдлыг сөхөе. Тухайн үед манайх сумын төвд гэрт амьдардаг байлаа. Манайх гэрийнхээ яг ард талд том хүрэн амбаартай. Манай нутагт амбаарыг пин гэж дуудна. Тэр амбаарыг аав маань өөрөө гардаж хийсэн юм. Гэрт амьдардаг, тэгээд олон хүүхэдтэй айл хамаг эд хогшлоо амбаартаа хадгалж таарна. Янз бүрийн шалтгаанаар амбаартаа орох бүрт гурван модон хайрцаг нүдэнд тусна. Ээжээс асууж байгаад хааяа нэг ухна. Заримдаа гуйж байгаад гаргаж ирж үздэг байлаа. Тэр гурван хайрцагт аавын номнууд байсан юм. Яагаад ч юм тэдгээр номнууд миний сонирхлыг ихэд татдаг байсан сан. Одоо бодоход 1990-ээд оны үйл явдалтай гарцаагүй холбогдох номнууд байжээ. Зах зухаас нь хэлэхэд Горбачаевын “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” мөн нэг Монгол зохиолчийн “Зах зээлийн учир начир” гэх мэт номнууд тодхон бууж байна. Мөн аав минь бага ангийн багшийн ажил хийж байсантай холбоотой олон номнууд, хүүхдийн хүмүүжлийн тухай, Сухомлинскийн ишлэлүүд гэх мэт хөвөрнө. Хамгийн гол нь тэр номнууд далд байсан учраас миний сонирхлыг улам ихээр татсан хэрэг л дээ. Гэрт оруулж ирэхээр тоос, шороо их болохоос гадна зай талбай ч бага байснаас болсон биз. Номны анхны шохоорхол минь энэ байлаа. Зарим нэг ном нь одоо ч миний номын санд хадгалагдаж байгаа. 

Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2018

Би Дефакто Институтын судлаачийн хувиар дээрх судалгааг санаачлан, бусад багийн нөхдийн хамт хийсэн билээ. 

СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

Уг судалгаагаар Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн гол үзүүлэлтээр үнэлэн индекс гаргахыг зорилоо. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 улс төрийн намаас 6 нь энэ судалгаанд хамрагдсан болно. Улс төрийн намуудын дотоод ардчилалд тулгарч байгаа саад бэрхшээл, болон цаашид юунд түлхүү анхаарах ёстойг уг судалгаанд тусгасан болно. Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал хэлбэр төдий байгаа нь иргэдийн улс төрийн мэдлэг боловсрол, соёлтой холбоотой байна. Мөн улс төрийн намуудын үйл ажиллагаа ихэвчлэн дээрээс доош чиглэлтэй байгааг энэхүү судалгаа харууллаа 

Судалгааны дэлгэрэнгүй тайланг энд-ээс татаж авна уу. Баярлалаа.