Mongolia’s Dance with Democracy: Some Steps Back and Some Forward

My new article is on the theglobalpost.com with Prof Fernando Casal Bertoa


Last Wednesday, Mongolia held its 8th parliamentary elections since the democratization of the country in 1990. However, these were the first ones to take place amidst a pandemic.

Notwithstanding fears among important sectors of the population and some institutions, including the president who had called for postponing the contest, almost three-quarters of the population turned out to vote with great normality.

The post-communist Mongolian People’s Party (MPP), which had already gained a constitutional majority at the last 2016 parliamentary elections, won again by a landslide.

The party acquired 62 of the 76 seats in parliament, while the main opposition party, the liberal-conservative Democratic Party (DP), won just 11. The other three seats went to an independent candidate and two social-democratic parties. Thirteen 13 of the 76 seats went to female candidates, the highest number since the first democratic elections 30 years ago.

On the one hand, MPP’s victory was favored by the good management of the pandemic. Despite Mongolia’s proximity to China, MPP has managed to keep the number of infections low with just 219 cases, all of them coming from abroad. No one died from the virus in the country. This, in comparison with other more economically developed countries such as the US, UK, or Italy, has been considered an enormous success.

Please read from this link

Хэнийг сонгохгүй байсан дээр вэ

Жич: Би энд баян хүнийг үзэн ядах тухай эсвэл бизнес хийх нь буруу гэж огт яриагүй болно. 

Сонгууль дөхөж байгаа энэ үед сонгогчид бидэнд тулгардаг нэг том асуудал бий. Тэр нь хэнийг сонгох вэ гэдэг асуулт юм. Энэ бол маш хэцүү асуулт. Энэ хэцүү асуултад хариулахын өмнө нэг амархан асуултад хариулчих хэрэгтэй. Тэр нь хэнийг сонгохгүй вэ гэдэг асуулт юм. Энэ асуултад би хувь сонгогчын хувьд удаан тунгааж бодсоны эцэст маш хялбархан хариулт оллоо. “Баян хүнийг л бүү сонго” 

Хүн баяжих хоёр сонголт байдаг. Нэгт. хууль ёсны замаар баяжиж болно. Хоёрт. Хууль бус замаар баяжиж болно. Хууль ёсны замаар баяжих арга тийм ч олон биш. Сугалаанд хожиж болно л доо. Спорт, урлагаар ч хөрөнгөжсөн хүмүүс ч бий. Гэхдээ Монголд тийм хүн олон биш. Эцсийн дүндээ ямар нэгэн бизнес хийх л гэсэн зам үлдэж байгаа юм. Монголд бизнес хийдэггүй мөртлөө баян хүмүүс олон бий. Тэднийг хараахан баригдаагүй байгаа хулгайчид гээд л ойлгочих. Ер нь төрийн албаны цалин хөлсөөр хөрөнгөжих боломжтой юу? Бас Төрийн бус байгууллагаар? Тэгэхээр энгийн логик гарна. Бизнес хийгээгүй баяжсан хүнийг зүгээр л бүү сонго. Тэд зүгээр л УИХ гишүүний халдашгүй байдал гэсэн нуувчинд орох гээд зүтгээд байгаа юм. Бизнесээр баяжсан хүмүүсийг бас л сонгохгүй хэрэггүй. Надад зургаан шалтгаан байна. 

Нэгт. Нобелийн шагналт Эдийн засагч Пол Кругманы “Улс орон бол компани биш” гэх алдартай нийтлэл байдаг. Уг нийтлэлд улс орны эдийн засаг, компанийн санхүүг удирдах хоёр бол тэмээ, ямаа шиг ялгаатай гээд улс орны эдийн засгийг удирдахдаа компаниа удирдаж байгаа юм шиг хандаад дампууруулах нь олонтаа гэжээ. Гол нь сэтгэлгээний асар том ялгаа бий. Кругман бизнесийн удирдлагууд гадаад худалдаа, ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны баланс гээд макро эдийн засгийн олон ойлголтууд дээр бизнесийнхээ өнцгөөс хараад бурууддаг тэр мэтгэжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

Хоёрт. Бизнесмен-улстөрчдийг ашиг сонирхлын зөрчил үргэлж л дагалдаж байдаг. Үүний сонгодог жишээ нь ЖДҮ-ийн хулгай. Ашиг сонирхлын зөрчил хөнгөлттэй зээл, концесс, лиценз гээд олон төрлөөр илэрдэг. Гэхдээ хамгийн хортой нь өөрийнхөө компанидаа зориулж хууль батлуулах. Харамсалтай нь аль хууль хэний компанид зориулагдав гэдгийг бид мэдэлгүй өнгөрдөг. Ер нь Монголчуудын уламжлалт төрийн албаны философи бол “Төрийн хар хүн” гэх ойлголт юм. Төрийн хар хүн гэдэг ойлголт нь тэр хүн зөвхөн төрийн ажил л хийдэг өөр зүйл хийдэггүй гэдэг утга илэрхийлдэг. Энэ нэр томъёо нь миний таамаглаж байгаагаар XX зууны Богд Жавзандамба хаан ширээнд сууснаар маш олон лам нар төрийн албан тушаалд томилогдож төрийн шар хүмүүс олширсонтой холбоотойгоор гарч ирсэн. Орчин үед бол бизнесгүй төрийн албан хаагчийг төрийн хар хүн гэж тодорхойлж болмоор санагдаад байгаа юм. 

Гуравт. УИХ бол юун түрүүн төлөөллийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл иргэдийн олонхийг нь төлөөлж чадах, тэдний асуудал зовлонг нь ойлгодог хүмүүс байх учиртай. Гэтэл биднийг төлөөлөл гээд байгаа одоогийн УИХ гишүүдийг харвал зөвхөн хөрөнгөтэй 0.01 хувийн төлөөлөл сууж байна (Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харна уу). Жишээлбэл УИХ гишүүдийн хүүхдүүдийн 95 хувь нь хувийн, өндөр төлбөртэй сургуульд сурдаг (Эндээс харна уу). Тэгэхээр шийдвэр гаргагч нарт улсын дунд сургуулийг сайжруулах хөшүүрэг (incentive) байх уу? Эдийн засагч Алберт Хиршманы “Exit, voice, and Loyalty” бүтээлдээ энэ хөшүүргийн тухай бичсэн байдаг. Товчхон танилцуулбал хүн аливаа байгууллагаас үйлчилгээ авахад асуудал, бэрхшээлтэй тулвал гарах, эсвэл дуу хоолойгоо хүргэх гэсэн хоёр үндсэн сонголт хийдэг гэнэ. Өөр сонголтууд байвал тэднийхээс шууд л гарчихна (exit), сонголтгүй бол дуу хоолойгоо (voice) илэрхийлдэг. Ийм л учраас УИХ гишүүн хэрэглэгчийнхээ хувьд улсын эмнэлэгээр үйлчлүүлдэггүй, хүүхэд нь улсын сургуульд сурдаггүй учраас тэдэнд боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бодитоор өөрчлөхийг хүсдэггүй юм.

Дөрөвт. Улс орон бол компани биш гэж дээр дурдсан. Сүүлийн арван жилд манай улсын хууль тогтоох байгууллага бараг компанийн ТУЗ шиг ажилладаг болчихлоо. Нүүрс, зэс, алтны хэдэн уурхай тойрсон асуудлуудыг л хамгийн ихээр ярьдаг, хэлэлцдэг, хэрэлддэг, наймаалцдаг. “Нүүрсний бүгд найрамдах улс” гэж хэлж болно. Үүнийг тод жишээ нь Ашигт малтмалын тухай хууль 2009 оноос хойш 250 гаруй удаа өөрчлөгдсөн гэдэг. Бараг манай УИХ-ын ажил бол ганцхан “Ашигт малтмалын хуулийг өөрчлөх” гээд үндсэн хууль дээрээ биччихмээр. Гэтэл УИХ гишүүд иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны доройтол, төрийн албаны чадавхи гэх мэт амин чухал асуудлуудыг хэлэлцэх дургүй. Та анзаарсан бол зарим хуулийн төсөл УИХ чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ордог боловч хэзээ ч хэлэлцдэггүй. Яагаад гэвэл тэдний бизнес-улс төрийн ашгийн эрэмбэд таарахгүй байгаа юм. 

Тав. Бизнес-улстөрчдийн бас нэг онцлог бол сонгуулийн кампанит ажлын санхүүжилтыг хувиасаа гаргадаг. Тэдний сонгуульд зарцуулж буй 2-3 тэрбумыг филантропи гэж бодож байна уу? Гэтэл УИХ гишүүн бол төсөв захиран зарцуулагч биш (УИХ гишүүний мөнгө гээд гажиг бий л дээ). Тийм ч учраас УИХ гишүүд давхар дээл өмсөх гээд зүтгэдэг гэж би боддог. Мэдээж 76 сайдтай байх боломжгүй учраас засгийн газар хэд хэдэн удаа өөрчлөгддөг. Засаг солигдох болгонд би л дараагийн ээлжнийнхэн хоолондоо орох гэж байна л гэж хардаг (Засгийн газрын дундаж нас дөнгөж 1,5 жил гэдгийг санаарай). 

Зургаа. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтооно гэдэг бол хуулийн төсөл дээр ажиллана гэсэн. УИХ гишүүний ажлын байрны тодорхойлолтыг бичье гэвэл бичиг баримт боловсруулах гэдэг ажил хамгийн түрүүнд орно. Товчхондоо бичиг цаасны ажил. Гэтэл бидний сонгосон хууль тогтоогч нарын олонхи нь хуулийн төсөл дээр нягт, нямбай ажиллах нь бүү хэл хуулийн төслийг уншдаг ч үгүй гэдгийг УИХ тамгын газарт ажиллаж байсан хүн хэлж байсан. Бидний таньдаг зарим гишүүд бүр хуралдаа ч суудаггүй. Бизнесээ хийгээд завгүй яваа нэгнийг улс төрд оруулж зовоогоод байгаа хэрэг. 

Эцэст нь хэлэхэд хүүхдээ Американ скүүлд сургадаг, өвдөхөөрөө Солонгост эмчлүүлдэг, утаанаар Сингапурт өвөлждөг хүмүүс таныг төлөөлөх хүмүүс яг мөн үү гэдгийг дахиад нэг бодоод үзээрэй.