Фрэнсис Фукуяама “Засаглал гэж юу вэ”


Энэ бол төр, түүний дотор гүйцэтгэх засаглал ба төрийн албан (бюрикратууд) чанарыг хэмжих хэмжүүрийн тухай миний санал бодол юм. Гол асуудал бол ямар төрийг хамгийн чанартай гэж үзэх вэ гэдэг дээр бараг зөвшилцөл байхгүйд оршино. Энд би дөрвөн аргыг санал болгоно. 1. Процедурын хэмжүүрүүд, үүнд “Веберийн төрийн албаны модерницаци”. 2. Хүний нөөц ба тэдний мэргэшсэн байдал зэргийг багтаасан чадавхийн хэмжүүр 3. Гарцийн хэмжүүр 4. Төрийн албаны бие даасан байдлын хэмжүүр. Миний хувьд зарим гарцын үзүүлэлтүүдээс татгалзаж чадавхи ба бие даасан байдал гэсэн хоёр чиглэлтэй загварыг санал болгож байгаа юм. Энэ загвараар яагаад бага орлоготой орнуудад төрийн албаны бие даасан байдлыг багасгах, харин өндөр орлоготой орнуудад ихэсгэхийг зөвлөдөг болохыг тайлбарлана.

Монголчилсон нь #1

“Хүчтэй нь хүссэнээ хийнэ. Үлдсэн дээр нь сул нь зовно” гэсэн эртний грекийн үг бий. Энэ үг өнөөгийн манай гүйцэтгэх засаглалын дүр төрхийг илтгээд байх шиг.

Сэтгүүлчид “төрийн гурван өндөрлөг” гэж ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ийн дарга гурвыг ярих дуртай. Уг нь парламентийн засаглалтай оронд төрийн тэргүүн (head of state), засгийн тэргүүн (head of government) хоёр ялгаатай ойлголт. Төрийн тэргүүн гэдэг бол төр улс байгаагийн хувьд олон улсад төлөөлөх, дипломат ёсыг гүйцэтгэх, тухайн орны соёл, ёс заншлыг хамгаалах, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг үүрэгтэй институт байдаг бол засгийн тэргүүн нь гүйцэтгэх засаглалаа толгойлж, эдийн засаг, нийгмийн гол бодлогуудыг хэрэгжүүлэгч субьект (IDEA, 2014). Харин УИХ-ын дарга бол бие даасан институт биш бөгөөд парламентийн хуралдааныг удирдах зорилготой модератор юм. Гэтэл манайд энэ гурвын ялгаа зааг алдагдаад дээрх эртний грекийн үгний адилаар хэн хүчтэй нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх боллоо. Хуан Линзийн (1990) тодорхойлсноор ерөнхийлөгчийн засаглал нь “хоёр толгой”-той бол манай засаглалын “гурван толгойт” гэхэд буруудахгүй болжээ.