Critical thinking

Надад Олзвой гэдэг үеэл бий. Одоо Австри улсад сурч, ажилладаг. Би бага байхдаа Олзвойг дуурайх дуртай байлаа. Дуурайя гэж дуурайхгүй л дээ. Зүгээр л хийж байгаа нь нэг л гоё санагдаад дуурайдаг байсан байх. Хүүхэд байхдаа Олзвой англиар бол science boy, монголоор бол "гавал" гар байсан юм. Олзвой хаяа нэг эх орондоо ирэхээр нь би очиж баахан буу халах дуртай. (энэ миний хамгийн дуртай зүйлүүдийн нэг байх шүү бараг). Би ч энд тэндээс сонссон худал, үнэн мэдээллээ бурж алдана шүү дээ. Тэр болгонд мань хүн надаас наадахаа чи хэнээс сонссон, хэзээ сонссон гэж байнга асууна. Нэг хүний нэр хэлэнгүүт тэр хүн чинь юу хийдэг хүн юм? гэж ирээд л тодруулна. Дараа нь хэсэг бодсоныхоо дараа би лав наад мэдээлэлд чинь итгэхгүй юм байна гэж хэлнэ дээ. ккк


Олон жил Европт амьдарсан, угийн тоондоо сайн хоёр нь нийлээд мань хүнийг жинхэнэ критикалаар сэтгэдэг хүн болгож дээ гэж би ойлгосон. Олзвойгийн ярианаас миний ойлгосон зүйл бол ер нь дундаж европ хүн гэдэг бусдаас критикал сэтгэлгээгээр ялгардаг юм байна гэж. Бодоод байхад өнөөдрийн хөгжлийг авчирсан хүмүүс бол яах аргагүй европчууд юм байна шүү. Дэлхий дээр хамгийн өндөр хөгжилтэй улсуудыг бодоод үзье л дээ. Европчууд л байгаа биздээ. Та магадгүй Америкийн тухай бодож байгаа байх. Америкчууд чинь тэнд нүүж очсон Англи, Испанчууд. Манай ажлын Майк гээд залуу Австрали, Канадын иргэн. Давхар иргэншилтэй. Би түүнээс Австрали, Канад хоёрт ямар ялгаа байна гэж асуусан чинь бараг ялгаа байхгүй шүү хариулж байна лээ. Зүгээр л Европчууд байхгүй юу даа. Тэгвэл Япон, Солонгосыг юу юм бэ гэж асууж болох. Тэд чинь Америкаас л суралцсан биш бил үү. 

Ер нь критикал сэтгэлгээ гэж юу юм бэ?

Критикал гэхээр монголоор шууд "шүүмжлэлт" гээд орчуулчихвал түүн шиг алдаа байхгүй. Сайн бодвол критикал сэтгэлгээ гэдгийн ард "ултай сэтгэлгээ" гэсэн үг байна гэж би л хувьдаа ухсан. Буруу ч байж магад. Тиймээс критикал сэтгэлгээ гээд галиглаад явчих нь хамгийн зөв хувилбар гэж бодож байна. 

Критикал сэтгэлгээ гэдэг нь үнэндээ аливаа мэдээллийг хүлээн авахдаа асуулт асууна л гэсэн үг л дээ. Энэ мэдээллийг хэн хэлсэн юм, хэзээ хэлсэн юм, хаанаас авсан юм, баримт нотолгоо байна уу, энэ мэдээлэл тодорхой үйл явдал хоёрын хооронд ямар холбоос байна гэх мэт асуултуудыг асууна. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлгээндээ тодорхой дүрэм мөрдөнө гэсэн үг. Эмх цэгцтэй сэтгэж эхлэнэ гэж ойлгож болно л доо. Үүнээс л эмх цэгц бол мэдлэгийн төрсөн эгч гэдэг үг гарсан байх шүү. Уг нь их энгийн зүйл. Гэхдээ энгийн байх тусмаа хэрэгжүүлэхэд хэцүү байдаг даа. Би критикал сэтгэлгээний талаар хоёр гурван ном бас бус юм эргүүлж харсан юм. Түүнээс дүгнэж хэлэхэд критикал сэтгэлгээ бол "бие даасан" англиар independent сэтгэлгээ юм. Чи хэнээс ч хараат бишээр тухайн зүйлийг шүүн тунгааж, өөрийн дүгнэлтээ гаргана. Зарим нэг хэрэгтэй мэдээлэл, баримт нотолгоо, хоёр үйл явдлын хоорондын холбоосын нь дутуу байна гэж үзвэл дүгнэлт гаргахгүй ч байж болно. Яаран дүгнэлт хийхгүй гэсэн үг. Тийм учраас л би "ултай сэтгэлгээ" гэж орчуулчих гээд байгаа юм. 

Гадаадад сураад ирсэн танил маань Монголчууд бидэнд критикал сэтгэлгээ хамгийн их дутдаг гэж ярьж байсан. Эсээ бичих гээд мунгинаж байхдаа л үүнийг ойлгосон юм гэсэн. Би ч  хувьдаа санал нэг.  Худал, үнэний алин болохыг өөрөө шийднэ биз. Эргэн тойрноо харахад баримт нотолгоо хангалттай олдож байгаа болохоор л санал нэгдсэн хэрэг. Зарим нэгээс нь дурдвал эх орны хишиг 1 сая 500, эрдэнийн хувь 1 сая төгрөгөнд бид саналаа өгсөн. Одоо хаана байна вэ тэр мөнгө. Та санаж байгаа бол одоогийн эрх барьж буй нам батламж тарааж байсан. Гарцаагүй өгнөө гэж.. ккк Аура төвийн нэг эгч бий. 3500 хүнийг нэг дор цуглуулаад түрүүвчийг нь гаргуулаад мөнгө дуудуулна. Хен шүү Ганбаа гээд бас нэг ах буй. Монгол айл бүхэнд зоос зуусан мэлхий оруулж өгсөн. Баяжсан уу тэгээд гэж ам асуумаар.  Саяхны нэг судалгаагаар Монголд 25 мянган бөө (Форумын Энхбатын твиттерээс харсан) байна гэсэн. Бөө нар чинь бидний критикал биш сэтгэлгээгээр дайжигнадаг хүмүүс л дээ. Гол нь даажигнах ч биш л дээ хөөрхий. Мөнгө л олох гэж. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг байна. Хамаг мөнгөө тавиад туучихаад нилээн юм болсон доо. Хадгаламж зээлийн хоршоо бол жижигхэн банк. Зээлийн хүүнээс өндөр хадгаламжийн хүү гэж байх ямар ч үндэсгүй. Бидний хэлдэгээр уг нь дөрвөн аргын тоо бодоход гараад ирэх зүйл шүү дээ. 


3 comments:

  1. Маш хэрэгтэй сэдэв байна. Шүүмжлэлт сэтгэлгээ мөн2. Хэн хэзээ хаана, баримт нотолгоо байна уу? гэж асуухаар Монголд шүүмжилсэн болчихдог том асуудал байгаа юмаа. Монголын ямар ч академик түвшинд багш профессор нар нь мэдээллийг хүлээн авдаггүй чи шүүмжилдэг хэн бэ гэнэ. Шүүмжлэл гэдэг үг өөрөө тийм dark утгатай үг болчихсон. Шүүмжлэл өөрөө оновчтой юу оновчгүй юу? Бүтэцтэй шүүмжилсэн үү зүгээр үзэн ядаж нэр төр гутаах оролдлого уу гэдэгт л байдаг. Бүтэцтэй шүүмжийг ч авахгүй Монголчууд гомдно. Тухайн соёл нь аливаа зүйлийг анзаарсан цагт хэл зүйдээ багтааж эхэлдэг гэдэг. Монголчууд маань одоогоор шүүмжлэлт шүүмжит сэтгэлгээ гэдгийг анзаараагүй л явна. Шүүмжлэх - үзэн ядах хоёрыг ялгаж ижил утгатай үг мэт хандахаа болих хэрэгтэй.

    ReplyDelete
  2. Нээрээ аливаад шүүлтүүртэй хандах гэж ярих болсон байна лээ. Энэ нь critical thinking-ийн хэлбэр эхлэж байгаагийн шинж юм уу даа.

    ReplyDelete